Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний брэндүүд дэлхийд чанаараараа тэргүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр дэлхийн үйлдвэрлэгчдийн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

59 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны тэмцээнд дэлхийн 100 гаруй орны үйлдвэрлэгч 3200 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр чанар стандартаа шалгуулж өрсөлдлөө.

Монгол Улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК “Чингис хаан”, “Чингис грандхаан” “Соёмбо”, “Ауруг”, “Evok” брэндээр оролцож, эдгээр нь “Grand Gold”, “Gold” шагнал хүртсэн байна. Ингэснээр тус компанийн бүтээгдэхүүнүүд Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ.

 

Олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амтлагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээх үнэлсэн байна.

Тус хүрээлэнгийн “Monde Selection” шалгаруулалт нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.

Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр чанараа шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэгтэй бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан гэж үздэг байна.

АПУ ХК өнгөрсөн онд ОХУ-д өөрсдийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж эхэлсэн. Тэр дундаа, “Чингис хаан”, “Чингис грандхаан”, “Evok” брэнд нь Монголын шингэн хүнсний экспортын анхдагчид юм. Мөн тус компани БНХАУ, Япон гэх мэт Азийн орнуудад бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

 

Үндэсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн брэндүүд Европт төдийгүй дэлхийд алдартай хүрээлэнгийн чанар стандартын шаардлагыг хангаснаар олон улсад бүтээгдэхүүнээ экспортлоход чухал нөлөөтэй төдийгүй Монгол Улсын үйлдвэрлэгчдийн нэр хүндийг өсгөсөн чухал үйл явдал боллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.