Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк МУ-ын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэх жилдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуй нэгжүүдийг эрэмбэлэн шалгаруулснаа өнөөдөр зарласан бөгөөд ХасБанк 21-рт эрэмбэлэгдлээ.

2019 онд Монгол улсын нийгэм эдийн засагт ХасБанк 321 тэрбум төгрөгийн үнэ цэнийг бий болгосноос 236.68 тэрбум төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 32.7 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 22.5 тэрбум төгрөгийг 1300 ажилтны цалин хөлс, 20.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төллөө.

Түүнчлэн мөн онд ХасБанк олон улсын санхүүгийн зах зээлээс нийт 244 сая ам.долларын эх үүсвэр авах гэрээ хэлцэл хийсний үр дүнд өндөр хүүтэй гадаад эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө төлж, зардал хэмнэх боломжийг бүрдүүлж, цаашлаад банкныхаа харилцагч бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах нөхцөлийг бүрдүүлснээ онцлон тэмдэглэе.

Мөн өнгөрсөн онд The Banker сэтгүүлээс Монгол Улсын Шилдэг банкаар 4 дэх удаагаа тодруулсан нь бидний хичээл зүтгэл, хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг байлаа.

Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.