Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком: ТОП 100 ААН-ийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй Монголын “ТОП-100 Аж Ахуй Нэгж” шалгаруулах ёслолын ажиллагааг энэ жил анх удаа технологийн шийдлээр зохион байгуулан, ТОП аж ахуй нэгжүүдээ зарлалаа. 

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран энэхүү арга хэмжээг 19 жилийн турш, жил алгасалгүй зохион байгуулж буй явдал нь эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд бизнесээ тогтвортой авч яван, улсын төсвийн бүрдүүлэлтийн багагүй хувийг эзэлж, олон зуун хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилладаг тэдгээр байгууллагад маш том хүндэтгэл, нэр төрийн хэрэг хэмээн аж ахуй нэгжүүд талархан хүлээн авдаг билээ. 

Мобиком Корпорацийн хувьд жилээс жилд өргөжин тэлж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа түүчээлэн ажиллаж, сүлжээ технологийн сайжруулалт, тэлэлтийг хийсний дээр технологийн салбарт чиглэсэн “Digital Enterprise” форумыг өнгөрсөн онд 2 удаа амжилттай зохион байгуулж, салбарын хамгийн чухал ач холбогдол бүхий ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн ШИЛДГИЙН ШИЛДЭГ оролцогчоор шалгарч, корпорацийн инновацыг бодитоор мэдрүүлэх MOffice хамтын оффисын төвөө ашиглалтад оруулан гарааны бизнес эрхлэгчдийг “өлгийдөн” авч эхэлсэн бөгөөд салбартаа анхлан хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягт тулгуурлан кофешоп болон үйлчилгээ хосолсон хоёр ч LifeStyle салбарыг ашиглалтад оруулсан билээ. LifeStyle салбарын хувьд цаашид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, амьдралын хэв маягт нь тохирсон олон төрлийн үйлчилгээг хослуулах боломжтой юм. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийг дэмжин төрийн болон бусад бүх төрлийн үйлчилгээг илүү хялбаршуулах боломжтой M-sign буюу Сим картад суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлсний дээр контент болон телевиз стриймингийн салбарт шинэчлэлийг авчирсан “VOO - ТВ болон видео стриймингийн үйлчилгээ”-г зах зээлд гарган, хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. 

Корпорацийн бизнесийн үйл ажиллагаатай эн тэнцэхүйцээр чухалчлан авч үздэг Нийгмийн хариуцлагын ажлуудын хувьд өнгөрсөн онуудад хийж хэрэгжүүлж ирсэн WASH, 108 төслүүдээ үргэлжлүүлэхийн сацуу ЦЕГ-тай хамтран “Яараад яахав дээ” компанит ажил, хэрэглэгчидтэйгээ хамтын үнэ цэнийг бүтээн нийгэмдээ хувь нэмрээ оруулах “Хүүхэд бүрд цэвэр ус” болон “Эмч нартаа хайр түгээе” аянуудыг зохион байгуулж байгаа юм. 

Мобиком Корпорацийн амжилт ололт бүрд хамтдаа байж, ямагт дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч болон Мобиком группийн нийт хамт олондоо талархал дэвшүүлье. Та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй гаргаж, шинэ эриний технологийн дэвшилтэй холбогч гүүр нь болж ажиллана гэдгээ энэ илэрхийлье. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.