Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төр, Хувийн хэвшилд үйлчилгээ үзүүлж эхэлсний 10 жилийн ой тохиож байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Мобиком Корпораци ХХК нь Мэдээлэл Холбооны Сүлжээ Төрийн Өмчит ХХК-тай хамтран ажиллах “Орон нутгийн сүлжээний гэмтэл засварлах гэрээ’’, ‘’Орон нутгийн сүлжээний техникийн ашиглалт, үзлэг, үйлчилгээний ажил гүйцэтгэх’’ гэрээг 10 дахь жилдээ амжилттай байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг Мобиком Корпорацийн Ерөнхий Захирал ноён Тацуяа Хамада, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн Өмчит ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Ч.Золбаяр нар үзэглэлээ.

 

Бизнесийн байгууллага төрд үйлчилгээгээ үзүүлж, ашиг олдог байсан хэвшмэл хэв маяг өөрчлөгдөөд хэдийн 10 жил болжээ. Төрийн байгууллагын ноу-хау, хуримтлуулсан арвин туршлагыг бизнесийн байгууллага ашиглан найдвартай, чанартай үйлчилгээ авч болдог жишээг Мобиком Корпораци болон Мэдээлэл Холбооны Сүлжээ Төрийн өмчит ХХК-ууд хамтдаа бодит ажил болгон хэрэгжүүлж чадсан юм.

Мобиком Корпораци нь Монгол Улс даяар хамгийн өргөн, найдвартай сүлжээгээр хангах зорилгынхоо дагуу 21 аймагт өөрийн сайт, бааз станцуудыг байршуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Мэдээлэл Холбооны Сүлжээ Төрийн өмчит ХХК нь эдгээр станцуудын найдвартай ажиллагаа, тоног төхөөрөмж, сүлжээний аюулгүй байдлыг 10 жилийн турш ханган, хэрэглэгч та биднийг харилцаа холбоогоор тасалдалгүй ханган ажилласаар байна. Мэдээж энэхүү хамтын ажиллагаа нь төрийн байгууллагууд өөрсдийн үйлчилгээг бизнесийн байгууллагад үзүүлж, хамтдаа хөгжих боломж буйг, төрийн байгууллага өөрөө үйлчилгээ үзүүлж ашиг олж болдог гэдгийг харуулсан анхны жишээ байсан юм.

Талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар 10 дахь удаагаа шинэ түвшинд хамтран ажиллах ажлын эхлэлийг тавилаа. Ингэснээрээ Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ сүлжээгээ  хүртээмжтэй хүргэх ажлаа улам хялбаршуулж, илүү технологийн шийдэлдээ эрэл хайгуул хийх, дэлхийн жишигт нийцсэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ хүргэхэд анхаарах боломжтой болж байгаа юм. Дашрамд дурдахад, Мобиком Корпораци нь хамтран ажиллах харилцагч нартаа үргэлж нээлттэй ханддаг бөгөөд та бүхэн Мобикомын веб сайтад хандан, хамтран ажиллах хүсэлтээ илгээх боломжтой.

 

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.