Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил улсад нэг өдрийн дотор хамгийн олон хүн Covid-19 халдвар авч, хамгийн олон хүн нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад 17,408 хүн коронавирусийн халдвар авч, 1,179 хүн нас барсан нь цар тахал дэгдсэн цагаас хойш тус улсад бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөд Америк тивийн хамгийн том газар нутагтай, хамгийн их хүн амтай (210 сая) тус улсад батлагдсан халдварын тохиолдол нийтдээ 271,628 болж, 17,971 хүн нас бараад байна.

Халдварын тоогоор Бразил улс дэлхийд АНУ, ОХУ хоёрын дараа гуравдугаарт жагсаж, нас баралтын тоогоор АНУ, Их Британи, Итали, Франц, Испанийн дараа зургаадугаарт бичигджээ.

Тус улсын хамгийн их хүн амтай Рио Де Жанейро, Сан Пауло мужуудын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд 85 гаруй хувийн дүүрэлттэй байгааг албаныхан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian