Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХСанд 1,576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусийн тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил хийгдэж дууслаа.

Сангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2020 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 1,576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна.

  • ЖДҮХСанд  -  769 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 159.7 ТЭРБУМ ТӨГРӨГ
  • ОРОН НУТАГТ – 809 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 78.8 ТЭРБУМ ТӨГРӨГ

Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл:

  • Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт
  • Орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт
  • 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 аж, ахуйн нэгжийн 49.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт
  • 1.0-2.5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлжээ.

2020 оны ЖДҮ төслийн сонгон шалгаруулалтын онцлог:

  • Төсөл ирүүлэх хугацааг 21 хоног байсныг 30 хоног болгон, төслөө боловсруулах хугацааг нэмэгдүүлсэн.
  • Дэлхийн нийтээр тархсан COVID-19 царт тахлын улмаас 2020 оны төсөл хүлээн авах ажиллагааг орон даяар нээлттэй, цахимаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөөр хангаж ажиллалаа. Тухайлбал, ЖДҮСангийн пэйж хуудсаар дамжуулан 7 хоногийн 3 өдөр тогтмол цагт нийтдээ 8 удаагийн лайв хийж, хэрхэн цахим сайтаар зээлийн хүсэлтийг илгээх үү, зээлийн шалгуурыг хангах талаар, ждү эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх үе шат, бүрдүүлэх материал, төслийн шаардлага гэж юу болох зэрэг цаг үеийн нарийн мэдээллээр тогтмол хангаж, холбогдох асуултад тухай бүр хариултыг өгч ажиллав. Нийт хандалт 935 хувиар нэмэгдэж, 200.3 мянган хүнд хүрчээ. 
  • Орчин үеийн ZOOM цахим видео хурлын аппликейшн ашиглан 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн мэргэжилтэнгүүдэд журмын талаар заавар, зөвлөгөөг 2 удаа өгч ажиллалаа.
  • COVID-19 вирусийн тархалтын улмаас Улаанбаатарт төсөл ирүүлж буй аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлт, холбогдох материалыг https://zeel.smefund.gov.mn хаягаар цахимаар хүлээн авч, зээлийн нэгдсэн бүртгэлийн системд автоматаар бүртгэлжүүлэх боломжоор хангаж ажиллалаа.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ