Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 20/13 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт байдлаар явуулах тухай зарлаж байна.

ХУГАЦАА:  Хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтаар санал авах ажиллагаа 2020 оны 6 сарын 19-ний өдрөөс 2020 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд явагдана.

КОМПАНИЙН ОНООСОН НЭР: Ард Санхүүгийн Нэгдэл ХК

ХУРЛААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭНЭ. ҮҮНД:

      1. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн дүрэмд орох нэмэлт өөрчлөлтийг батлах тухай;

Бүртгэлийн өдөр: 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

ХУРАЛД БЭЛТГЭХ ЯВЦАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  • Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоол;
  • Асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  • Эчнээ санал хураалтын зарыг нийтэд хүргэх зарын загвар;
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл;
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.

Эчнээ санал хураалтыг 2020 оны 6 сарын 19-ний өдрөөс 2020 оны 7 сарын 31-ний өдөр хүртэл явуулах ба 5 сарын 25-ны өдрөөс эхлэн брокер дилерийн компаниудаар дамжуулан эчнээ санал хураалтын материалтай танилцаж болно. Хувьцаа эзэмшигч Та бүхэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан саналаа өгөх боломжтой ба брокер дилерийн компаниудаар дамжуулан санал авах хуудсаар саналаа өгөх боломжтой. Та бүхэн 6 сарын 19-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Холдингсын байр, 2 давхар хаягаар болон үнэт цаасны компаниудаар дамжуулан саналаа өгнө үү. Эчнээ саналын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд ирж болон эчнээ санал хураалт зохион байгуулах комиссын утсаар холбоо барьж авна уу.

      Холбоо барих хүний нэр: ТУЗ-ийн нарийн бичгийн  дарга Х.Хулан

      Утас: 77078080, 99441747

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.