Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчид биш Х.Мандахбаяр өөрөө "ХЯМД" нэгэн байжээ

Б.Ану
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр МАН-аасаа татгалзан байж Монголын сэтгүүл зүйн төлөө хүчин зүтгэхээр болж байсан цаг саяхан.

2018 оны хоёрдугаар сард МСНЭ-ийн Ерөнхийлөгч болсон түүнийг улстөрд явах замаа сэтгүүлчдийн байгууллагаар засаж байна гэж сэтгүүлчид хардсан нь үнэн. Хардлага бүрт тэрбээр "Би сонгуульд нэр дэвшихгүй" гэдэг байлаа. 

2019 онд ТМ телевизийн "Танил хүн" нэртэй нэвтрүүлгээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өгсөн ярилцлагадаа тэрбээр "Монголын мэдээ сонин намайг байсхийгээд л гөвдөг юм. Сэтгүүлчдийн толгой, мөрөн дээр гишгэлж улстөрд орох гэж байна гэдэг. Яасан ч амархан, хямдхан боддог юм бэ дээ" гэж байв. 

Видео, Танил хүн ярилцлагын хэсгээс:

Атал өнөөх Ерөнхийлөгч маань ажлаа хүлээлгэн өгөөд МАН-ын нэр дэвшигч болоод зарлагдах нь тэр. Тэрбээр Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвших гэж буй.

Тэрбээр сэтгүүлчдийг хямд бодолтой гэж байж.  Ердөө жил хүрэхгүй хугацааны дараа хэн нь илүү хямд байсан байна вэ гэдэг нь харагдаж байна.

"Гурав хонохгүй" худлаа хэлсэн нь баригдах ийм зүйлд Х.Мандахбаяр ерөнхийлөгч асан минь яах гэж ингэдэг юм бэ дээ.

Түүний сонгосон нам бол МАН. МСНЭ-ийн Ерөнхийлөгч байхдаа тэмцэж байсан Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан нартайгаа нэгэн зорилгын дор нэгэн намаас нэр дэвшиж байгаа нь тавилан юм даа.

Өмнөговьчуудын хувьд ийм хүнд итгэл хүлээлгэх эсэхийг харах л үлдлээ.