2021/09/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.17₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-6°
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S30
19:00
S29
20:00
S29
21:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Энэтхэгээс ирсэн 158 хүний эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Энэтхэгээс ирсэн иргэдээс бүгдээс нь шинжилгээ авсан уу?

А.Амбасэлмаа:  Энэтхэгээс 158 иргэн маань ирсэн. Бид шаардлагатай хүмүүсийнхээ шинжилгээг онгоцны буудал дээр аваад, хянаад, тусгаарлаад явсан. Ингээд өнөөдөр бүх хүний буюу 158 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Энэ бол эхний шинжилгээ.

- ОХУ-д байгаа халдвар авсан оюутнуудаа авах боломжтой юу?

Д.Нарангэрэл: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдварт өвчтэй хүнийг тээвэрлэдэггүй. Халдвартай нь батлагдсан хүнийг ОХУ-ын тал ч явуулахгүй. Цэргийн сургуулийн оюутнуудыг авчрах үеэр халуурсан долоон оюутныг шинж тэмдэг илэрсэн гэж үзээд аваад үлдсэн. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг мөрдөж байгаагаа илэрхийлж буй хэлбэр. Оюутнуудын биеийн байдлыг тус улсын эрүүл мэндийн байгууллага хянаж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/234089777890048/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x