Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ТОП 100 ААН-ийг зарлаж байна

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 19 дэхь жилдээ Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг зарлаж байна.

Энэ жил COVID19 вирусийн нөхцөл байдлаас шалтгаалж ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээг цахимаар зохион байгуулж байгаа юм.

2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсөж, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрчээ. 

Өмнөх онд ТОП 100 ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн байна. Эдгээрт ажиллагсадын тоо 6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлжээ.