Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.20/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.20/

https://www.facebook.com/iKonNews/videos/234089777890048/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхийн 4,982,000 хүн өвчилж, 384,000 хүн нас барсан байна. Мөн 1.9 хүн эдгэрч, 2.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 45,000 хүний биеийн байдал хүнд байгаа. Гэхдээ сүүлийн 3, 4 өдрүүдэд эдгэрч байгаа хүний тоо нэмэгдсэн таатай мэдээтэй байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 94,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан бөгөөд өвчилсөн хүний тоо өмнө өдрөөс 8,000-аар, нас барсан хүний тоо 1,000 орчмоор буурсан.

Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл эрчимтэй тархаж байгаа. Тухайлбал, Буриадад өвчлөл 25-аар нэмэгдэж, 973 болсон. Мөн Эрхүүд өвчлөл 97, Тувад 52, Чита 45 тохиолдлоор нэмэгджээ.

Манай орны хувьд орон нутгийн 14 галт тэргэнд эмч ажиллаж, 4,000 гаруй иргэнд тандалт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 169 хүн ажиглалтад орсноор нийт 1,924 хүн ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн гурван баг ажиллаж, Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа, онгоц, автобус зэргийг ариутгах арга хэмжээг авлаа.

119 дугаарт 264 дуудлага ирсэн. Мөн шуурхай аппликейшнд 47 дуудлага ирсний 17 нь гадаад улсаас байжээ" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.