Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Москва орчимд Ми-8 нисдэг тэрэг осолдож, нисэх багийн гишүүд нь амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Москва хотын ойролцоо сургуулийн нислэг үйлдэж байсан ОХУ-ын армийн Ми-8 нисдэг тэрэг осолдож, нисэх багийн гишүүд бүгд амиа алджээ.

Тус улсын батлан хамгаалах яам хэдэн хүн амь үрэгдсэн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар гурван алба хаагч амь үрэгдсэн бололтой.

Нисдэг тэрэг Москвагийн ойролцоох Клин хотоос 20 км зайд оройн 08:00 цагийн үед осолджээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах мэргэжилтнүүдийг илгээснээ ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Урьдчилсан байдлаар техникийн доголдол ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа гэнэ.

Зөвлөлтийн үед зохион бүтээгдсэн хос хөдөлгүүртэй Ми-8 нисдэг тэргийг Оросын зэвсэгт хүчин болон иргэний агаарын тээвэрт өргөн ашигладаг.

Хамгийн сүүлд 2018 онд Сибирт Ми-8 нисдэг тэрэг хөөрснийхөө дараа удалгүй осолдоход экипажийн гишүүдтэй нийлээд 18 хүн амь үрэгдэж байжээ. 

 

Эх сурвалж: AFP