Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Домогт Marlon Brando ба 501”

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Levis 501 “Marlon” загвар нь анх үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш эрчүүд залуусыг байлдан дагуулж тухайн үедээ хамгийн ихээр борлуулагдсан жинсэн өмд болж байсан. Levi’s-ын анхдагч 501 өмдний Marlon загвар нь 1950-ад оны “гудамжны” гэгдэх бодит, ширүүн дүр төрхийг агуулж байсан нь уг амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг.

 

Marlon гэх нэршил нь Америкийн алдарт жүжигчин Marlon Brando-той шууд холбоотой. 1953 онд нээлтээ хийж залуусыг байлдан дагуулж байсан “Wild One” кинонд залуу Brando нь 501 өмдийг цагаан футболка, хар савхин куртиктай хослуулсан нь  хүүхнүүдийн хүсэмжит залуугийн дүрийг амилуулсан байна.

 

Америкт тус бүтээл гарсан даруйд Levi’s-ын дэлгүүрүүдэд урт дараалал үүссэн нь залуучууд яг кино дээр гардаг шиг жинсэн өмдтэй болохыг хүссэнтэй холбоотой аж. Дайны дараах эдийн засгийн хямралд өртсөн Европ болон Америкийн баруун хэсгүүдийн дэлгүүрүүдэд хүртэл урт дараалал үүсэж 501 загварын өмдний эрэлт огцом өссөн нь Marlon Brando-ийг тоглосон уг киноноос гаралтай. Тус кино нь амжилтын зэрэгцээ их дуулиан тарьсан бөгөөд Их Британи улсад тус киног дэлгэцэд гаргахыг 14 жилээр хориглож ч байж.

 

Хачирхалтай зүйл нь Levi’s-ыг маркетингийн талаас харах өнцөг хүртэл өөрчлөгдсөн юм. Өмнө нь Levi’s-ыг хичээл сургуульдаа өмсөж явахад тохиромжтой хэлбэрээр сурталчилдаг байсан бол тухайн үедээ “муу залуу”-ын сонголт хэмээдэг болсон байна.

 

Брэндийн хувьд Levi’s нь Marlon Brando-д талархаж явдагыг өдгөө хүртэл ярьдаг. Мэдээж тэрбээр гагцхүү өөрт нь зориулсан тусгай 501 загварын өмдтэй байж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.