iKon.mn сайтад 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Заан фүүдс” ХХК-ийн дэд захирал Ж.Буд-Эрдэнийн "Оюуны өмчийн газар хулгайчдыг өөгшүүлж хамгаалж байгаад харамсч байна" гарчигтай ярилцлага нийтлэгдсэн болно.
Тус ярилцлагын агуулгад "Есөн од" ХХК-ийн бизнесийн нэр хүндтэй холбоотой асуудал дурдагдсан бөгөөд манай редакцын зүгээс эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангаж чадаагүй алдаа гаргажээ.
Иймээс бид дээрх ярилцлагын нийтлэхийг хязгаарлаж, "Есөн од" ХХК-иас албан ёсоор хүлцэл өчиж байна.
iKon.mn
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.