Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Импортолсон амны хаалтны хэмжээ 17.5 саяд хүрэв

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш амны хаалтны импорт огцом нэмэгдэж, тавдугаар сарын 18-ны байдлаар 17.5 сая ширхэгт хүрлээ. 

Гаалийн ерөнхий газрын статистикаар энэ бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.5 дахин өссөн тоо бөгөөд нийт 5.5 сая ам.доллароор хэмжигдэж байна.  

Харин энэ хугацаанд коронавирусийн 87,522 ширхэг  оношлуур, хамгаалалтын иж бүрэн 15,837 хувцас, 9 орчим сая ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хилээр оруулж иржээ. Үнийн дүнгийн хувьд эдгээр нь 11 сая ам.доллароор хэмжигдэж байна.