Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ухсан нүх, овоолсон шороотой газруудыг судлан газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаад 2020 оны тавдугаар сарын 15-нд гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулж байна.

Видео:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/643265292919743/?t=70

Нийслэлийн иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх хүрээнд хэд хэдэн үүрэг даалгавар өгчээ.

Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих ар хэмжээг авах, зөрчлөө арилгаагүй байгууллагуудын хашааг нэн даруй албадан буулгаж, гарсан зардлыг холбогдох байгууллагуудаар төлүүлэхийг үүрэг болгосон байна.

Түүнчлэн хог хаягдалтай, ухсан нүх, овоолсон шороотой, эвдэрсэн хашаа хайс бүхий газруудын судалгааг гаргаж, газрын эрхийг цуцлан,нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах юм байна.