Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дели-Улаанбаатарын нислэгээр Вьетнамаас манай улсын 11 иргэн эх орондоо иржээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 07:59 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, зорчигчдыг онгоцноос буулгах ажил үргэлжилж байна.

Тус онгоц замдаа Ханой хотод газардан шатахуунаа цэнэглээд, Вьетнам улсаас нутаг буцах хүсэлтэй байсан 11 иргэнээ мөн эх орондоо авчирсныг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Энэтхэг, Вьетнамаас ирж буй 159 иргэний дийлэнх буюу 70 хувь нь ар гэрийн гачигдал, визний зөрчил болон бусад шалтгаантай бол 13 хувь нь бага насны хүүхэдтэй гэр бүл, мөн 13 хувь нь эрүүл мэндийн шалтгаантай, 3 хувь нь өндөр настан, 1 хувь нь жирэмсэн эхчүүд байна.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/2287729504855975/