Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ нууцаар бүтээж буй олон дахин ашиглагдах сансрын дроноо зургаа дахь удаа тойрог замд хүргэлээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яам сүүлийн 10 орчим жилийн турш олон дахин ашиглагдах сансрын дрон бүтээж, туршиж байгаа бөгөөд мэдээллийг нь нууцалсаар ирсэн юм. Тэгвэл энэхүү дроноо Ням гарагт тойрог замд зургаа дахь удаагаа амжилттай хөөргөснөө зарлажээ.

X-37B нэртэй энэхүү дрон нь 2011 онд ашиглалтаас гарсан сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэх зорилготой АНУ-ын Space Shuttle хөлгийн жижигрүүлсэн хувилбар гэмээр хэлбэртэй, эх бие нь 9 мерт урт, далавчны нийт урт нь 4.5 метр орчим юм.

Ням гарагийн өглөө уг хөлөг Atlas V пуужинд тээвэрлэгдэн Флорида мужийн Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөрсөн байна.

Пентагоны тэргүүн Марк Эспер “X-37B олон дахин ашиглагдах сансрын хөлгийн 6 дахь удаагийн аялалд баяр хүргэе!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

X-37B хөлөг ямар үүрэгтэй тойрог замд ажиллаж байгаа талаар мэдээллийг анхнаасаа нууцалсаар ирсэн бол харин энэ удаа зарим нэг мэдээллийг өгсөн байна.

“Энэ удаа X-37B хөлөг урьд урьдынхаас олон шинжлэх ухааны туршилт гүйцэтгэнэ” гэж саяхан байгуулагдсан АНУ-ын Сансрын Зэвсэгт Хүчний командлагч Барбара Баррет мэдэгдсэн юм.

Сансрын хөлгийн гүйцэтгэх туршилтуудын дотор үр тариа болон бусад материалд сансрын цацраг туяаны үзүүлэх нөлөө, нарны эрчим хүчийг богино долгионы радио цацраг болгон хувиргаж дэлхий рүү илгээх зэрэг багтжээ.

X-37B сансрын хөлгийг 2010 онд анх тойрог замд нисгэж байсан юм. Тэр цагаас хойш нислэг бүртээ дэлхийн тойрог замд ажиллах хугацаагаа уртасгасаар байгаа. Хамгийн сүүлд тойрог замд 780 хоног ажиллаад 2019 оны аравдугаар сард дэлхийд буцаж ирсэн юм.

Өнгөрсөн таван удаагийн нислэгтээ нийт 2,865 хоногийг тойрог замд өнгөрөөжээ.

 

Эх сурвалж: AFP