Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тулга: МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших болсныг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдэгдлээ.

Тэрбээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэв. 

2020 оны УИХ-ын сонгуульд МАХН, МУНН, ИЗНН хамтран “Та бидний эвсэл” болон орохоор болсон. Тус эсвлийнхэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулахаар хуралдаж байна.

“Та бидний эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд:

  • МАХН 56
  • ИЗНН 15
  • МУНН 5 хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ.