Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын УЗ-өөс нэр дэвшигчдийн нэрсийг Бага хуралд оруулж, хэлэлцүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгаар тогтнолын ордонд хуралдаж буй МАН-ын Бага хурлын VI хуралдаан завсарлаад байна.

Өнөөдөр 10:00 цагт эхэлсэн хуралдаанаар Бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцсэнээр түр завсарласан билээ. Харин уг асуудлын дараа намын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчдийн нэрсийг Бага хуралд оруулж хэлэлцүүлэх юм. Одоогоор УЗ-ийн хурал зарлагдаагүй байна. 

Энэ удаагийн хуралдаанаар Ж.Чинбүрэн, Х.Мандахбаяр, Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан, Г.Амартүвшин, Г.Тэнгэр, П.Анужин, Б.Жаргалмаа, Ч.Ундрам. Д.Өнөрболор нарын 22 хүн Бага хурлын гишүүнээр сонгогджээ.