Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Японд коронавирусийн антиген илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг шинжилгээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг ЭМЯ нь олгосон"

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ОХУ

ОХУ-д өчигдөр 10,598 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдлын тоо 262,800 гаруй болсон байна. Мөн өдөр 113 нас баралт нэмж бүртгэгдэн, эндсэн хүний тоо 2,418 болов. 

Өмнөд Америк

Бразил улсад шинэ халдварын тохиолдлын тоо дахин  15 мянгаар нэмэгдэж, нийт халдварын тоо 218,200 болсон бол мөн өдөр нас баралт 800 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Бразил улс халдварын тохиолдлын тоо болон нас баралтын түвшнээрээ дэлхийд зургаадугаарт бичигдэж байна. 

Номхон далайн баруун бүс

Япон улсад Баасан гарагт 50 шинэ тохиолдол, 16 нас баралт бүртгэгдсэн. Нийт халдвар авсан хүний тоо 16,200 байгаагаас 11,400 гаруй нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Япон улсад антиген илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг шинжилгээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг тус улсын ЭМЯ-наас олгосон байна. PCR шинжилгээний хариу удаж гардаг тул түргэвчилсэн байдлаар буюу 30 минутад вирусийн патоген байгаа эсэхийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхээр болсон байна.

БНСУ-ын Сөүл хотын шөнийн клубүүдийн халдварын тохиолдол 19-өөр нэмэгдэж, нийт 153 тохиолдол болсон байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/277424823420002/?t=1085

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.