Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өнөөдөр тодорно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, Архив

Нам, эвслүүд 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. 

Эрх баригч МАН-ын Бага хурал 10:00 цагт товлогдсон бол Ардчилсан нам Үндсэн бодлогын хорооны хуралдаанаа 12:00 цагт эхлүүлэхээр товложээ. Энэ удаагийн нэр дэвшигчид тодруулах хурал нь цахимаар болж байгаагаараа өмнөх хурлуудаас онцлогтой. 

Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын 360 гишүүн Тусгаар тогтнолын ордноос гадна 5-6 газарт хуваагдан цахим хуралд оролцох бол АН-ын ҮБХ-ны 419 гишүүн байгаа газраасаа онлайн хуралд оролцож, нэр дэвшигчдээ сонгох юм. 

Нэр дэвшигч тодруулах хурлын явцаас эргэн мэдээлэх болно.