Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг таалал төгсжээ

ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг таалал төгсжээ.

Түүнийг Төв аймгийн Сэргэлэн суманд орших “Чингис хааны морьт” хөшөө, Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад олгодог “Гурван цагийн бөхчүүд”, “Их Майдар” цогцолбор ба “Морин хуур” цамхаг зэрэг төслийг санаачлан, бүтээснээр нь монгол түмэн мэдэх билээ.

Тэрээр 1981 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран зураач, 1991 онд Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр тус тус дүүргэсэн. 

1981- 1986 онд Үзэсгэлэн чимэглэлийн газарт зураач, 1991- 1993 онд Соёл урлагийн дээд сургууль, Ногоон морь арт коллежид багш, 1993- 2000 онд Боролдой студид найруулагч, 2000 оноос Хаус дизайн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2010 оноос Их Майдар сангийн удирдах зөвлөлийн гишүүн, 2015 оноос Бүтээлч Монгол нэгдлийн зөвлөх, 2015 оноос Эрдэмбилэг Арт студийг үүсгэн ажиллаж байсан юм.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.