2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
10°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
12:00
S30
19°
13:00
S30
20°
14:00
S30
22°
15:00
S30
22°
16:00
S26
22°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°

Л.Энхбаяр: Одоогоор манай улсад терроризмтой холбоотой зөрчил гараагүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Терроризмтой тэмцэх зөвлөл улирал тутамд хуралдаж дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг гишүүдэд тайлагнадаг. Мөн цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай. Тодруулбал, тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга тэргүүлж, бүрэлдэхүүнд төрийн 19 байгууллагын удирдлагууд багтдаг.

Өнөөдөр тус зөвлөлийн 2020 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гурван асуудлаар танилцуулга хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, “Терроризмтой байгууллагын санхүүжилт”, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн байна.

Одоогоор манай улсад терроризмтой холбоотой зөрчил гараагүй хэдий ч зөвлөлийн үйл ажиллагаа нь ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байгааг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр онцоллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг



2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x