Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь татварын өргүй байх ёстой

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдах өдрийг зургаадугаар сарын 24-нд товлосон. 

Сонгуульд нэр дэвшигч нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн татварын өргүй байх шаардлагатай бөгөөд тус хуулийн 32.2.5-т зааснаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт авах ёстой юм.

Хэрвээ нэр дэвшигч нь татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол www.etax.mta.mn цахим хуудасны "ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР БҮРТГҮҮЛЭХ" хэсэгт дарж, "ХУВЬ ХҮН" гэх сонголтыг хийн хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, тодорхойлолтоо авна. Хэрэв хугацаа хэтэрсэн өртэй бол нэмэмжлэхийн дагуу цахимаар төлбөрөө төлж, тодорхойлолтоо дахин авах ёстойг анхаарна уу.

Харин нэр дэвшигч нь ямар нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлагатай.

Татварын тодорхойлолтыг хэрхэн авах зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар