Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЕВРОПЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ ЦАХИМААР ТОГЛОНО

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 15
Сурталчилгаа

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Европын Сонгодог Хөгжмийн Концерт Монголд анх удаа дижитал орчинд буюу цахимаар 2020 оны 5 дугаар сарын 16-ны 18:00 цагт тоглогдоно. Концертод Монгол Улс болон Европын Холбооны Төрийн дууллаас гадна тус Холбооны 9 гишүүн орны сонгодог хөгжмийн зохиолын сор бүтээлүүдийг Монголын улсын Филармоны шилдэг хөгжимчид эгшиглүүлнэ.

Энэ жилийн хувьд, аюулт цар тахал бидний уулзан учрах нөхцөлийг хязгаарлаж, найз нөхдөөсөө хол байхыг шаардаж байгаа ч Европын сонгодог хөгжмүүдийг сонсож, Европын Өдрийг хамтдаа цахимаар тэмдэглэж байгаа нь талархууштай. Европын сонгодог хөгжмийн концерт 5 дугаар сарын 16-ны 18:00 цагт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын албан ёсны YouTube хуудас болох EUinMongolia буюу дараах линкээр https://www.youtube.com/channel/UC4_ij8Ce-sH-IPm5G4-x6CA?view_as=subscriber орж концертыг хүлээн авч үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.