Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Өвөрхангай аймгийн цаг агаарын нөхцөл байдал 12:00 цагийн орчимд

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрөөс эхлэн гурван өдөр дараалан байгалийн гамшигт болон аюултай үзэгдэл болохыг Улсын онцгой комисс болон Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлсэн билээ.

Энэ хугацаанд аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орохоос гадна салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүрч ширүүсэх талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Хэнтий, Сүхбаатар, Дундговь зэрэг аймгийн замын хөдөлгөөнийг хаасан.

Тэгвэл Өвөрхангай аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Асашёорюү Дагвадорж бичлэг хийж өөрийн цахим хуудсаараа түгээснийг Авто тээврийн үндэсний газар хуваалцсан байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/autoteeverauto/videos/2670842996493534/

Ийм хол замд гарахгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна.