Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Sony компани камерны дүрс мэдрэгчийг хиймэл оюуны процессортой нэгтгэн үйлдвэрлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы Sony корпораци камерны дүрс мэдрэгчийг хиймэл оюуны процессортой нэгтгэн үйлдвэрлэхээр болсноо Пүрэв гарагт зарлажээ.

Үүнийгээ “intelligent image system for smarter cameras” гэж нэрлэсэн байна.

Камераар авсан дүрсэнд хиймэл оюуны технологийн тусламжтай боловсруулалт хийхийн тулд өнөөдөр Cloud буюу үүлэнд зургаа дамжуулж, дараа нь үр дүнг нь хүлээж авдаг.

Харин Sony-гийн шинэ мэдрэгч нь дүрсийг гадагш дамжуулалгүйгээр чип дотроо боловсруулалт хийх тул хугацааны алдагдалгүй, бага эрчим хүч зарцуулах юм байна. Үүнээс гадна хүний хувийн мэдээллийг гадагш алдах эрсдэлгүй болно.

Жишээ нь real-time object tracking буюу бодит цагийн горимд дүрсийг таних, дагах үйлдэл боломжтой болж байгааг Sony мэдэгджээ.

Sony нь камерны дүрс мэдрэгчийн технологиор дэлхийд тэргүүлдэг. Энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь ухаалаг гар утасны үйлдвэрлэгчид юм.

IMX501 нэртэй шинэ мэдрэгч 2020 оны зургаадугаар сард туршилтын хувилбараар үйлдвэрлэгдэх ажээ.

Эхний бүтээгдэхүүн нь 12.3 Megapixel багтаамжтай, 4K видео бичих чадвартай байх ба 20,000 иений ($186) үнэтэй байх гэнэ.

Эх сурвалж: CNET