Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг албадан чөлөөлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хавдар судлалын үндэсний төвийн зүүн гарцыг яг одоо албадан чөлөөлж байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/544371733118255/

Тус эмнэлгийн зүүн гарцыг хааж, зам дээр нь цайны газар, худалдааны байгууллагууд барилга барьсныг эсэргүүцэж тус эмнэлэг шүүхэд хандаад хоёр жил шийдэгдээгүй байсан асуудлыг ийнхүү өнөөдөр шийдвэрлэж байна. Сар гаруйн өмнө хотын дарга С.Амарсайхан бодит байдалтай танилцсаныхаа дараа уг асуудлыг шийдэх үүрэг өгчээ. 

Улмаар зөвшөөрөлгүйгээр, эмнэлгийн орц гарцыг хааж барилга барьсан этгээдүүдэд өөрсдөө замыг чөлөөлөх талаар мэдээлэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зүйл хийгээгүй тул ийнхүү албадан буулгаж байгаа аж.