Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг хаалаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлж, Дундговь аймгийн орон нутгийн замын хөдөлгөөнийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Зам хаах тухай аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна.

 

Өнөөдрийн байдлаар нийт гурван аймгийн замын хөдөлгөөн хаагдлаа.

Үүнд:

  1. Хэнтий
  2. Сүхбаатар
  3. Дундговь

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Тавдугаар сарын 15-нд буюу өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно. /ЦУОШГ, ОБЕГ/