Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд ойрын өдрүүдэд бороо, салхи шуургатай байх тул барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна.