Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудаас тав дахь хүн коронавирусийн халдвар авжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн өндөр албан тушаалтнуудаас тав дахь хүн коронавирусийн халдвар авсан тухай өчигдөр мэдээлжээ.

Энэ удаа тус улсын шинжлэх ухааны сайд Валерий Фальков өвчилсөн талаар албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна.

Фальковоос өмнө ОХУ-ын ерөнхий сайд, соёлын сайд, барилга, хот байгуулалтын сайд болон ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн албаны дарга нар Covid-19 өвчний вирус тээгч болсныг зарласан юм.

Тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш тус улсад өдөр бүр 10,000-аас дээш тооны халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр анх удаа 9,974 хүрч буурсан байна.

Пүрэв гарагийн байдлаар ОХУ даяар бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 252,245, нас барсан өвчтөний тоо 2,305 хүрээд байна.

 

Эх сурвалж: Associated Press