Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Батлагдсан тохиолдлуудыг тусгаарласан учраас сандралгүй, тэднийгээ сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

ОХУ-аас ирсэн оюутнуудын шинжилгээг зарлах үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь тусгаарласан, хяналтад байгаа учраас иргэд сандрах хэрэггүй" гэдгийг санууллаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "ОХУ-аас ихэнх нь оюутан, хүүхдүүд ирлээ. Батлагдсан тохиолдлуудыг тусгаарласан учраас сандралгүй, тэднийгээ сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй.

Энэ нь өвчтөний эмчилгээнд оруулж буй та бүхний хувь нэмэр байх болно. 

Дэлхий дээр COVID-19 халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн балархай хэлбэрээр өвдөж, эдгэрэх магадлал сайтай байгаа учир бид эрт илрүүлж, эмчилгээ хийх нь юу юунаас чухал юм.

Өнгөрсөн таван сарын хугацаанд бид сайн бэлтгэлээ хангаж, дутуугаа гүйцээж чадсан. Гэхдээ цаашид энэ нөхцөл байдалтайгаа уялдуулан дүгнэлт хийж, ажлаа тодорхойлно.

Бусад улс, орнууд өөрсдийн иргэдээ үзэж амжихгүй, гаднын иргэдийг тоохгүй байгаа учраас гадаадад байгаа манай иргэд маш хүнд байдалд байгаа. Тиймээс элэг нэгт монголчуудаа авчирч, эрт илрүүлж хяналтдаа оруулсан" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/ubemgazar/videos/2643984295873088/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.