Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвартай бүсээс иргэдээ татан авахад эмнэлгийн байгууллагын бэлтгэл сайн хийгдсэн тул ажиллах эрч хүч хэвээр байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамнаас ОХУ-аас ирсэн оюутнуудын үдээс хойших шинжилгээний хариуг зарлаж, Монгол Улсад COVID-19 халдварын 98 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариуг маргааш зарлана

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү эмнэлгийн байгууламжийн хүчин чадлын талаар хэлэхдээ “Бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудыг хянаж, COVID-19 илэрвэл эмчилгээнд оруулах бүрэн боломжтой бөгөөд ХӨСҮТ-д 250 ор бэлдсэн байгаа.

Бид өнгөрсөн таван сарын хугацаанд чамгүй бэлтгэл хийсэн. Тийм учраас бололцооныхоо хэрээр аюултай бүсээс иргэдээ татаж авчрах нь бидний үүрэг. Эмнэлгийн байгууллага дараагийн иргэдээ хүлээн авч ажиллах эрч хүч нь хэвээр байгаа.

Мөн өнөөдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийнхээ сорьцыг цуглуулж, шинжилгээний хариуг маргааш ээлжит хурлаараа зарлана.

Түүнчлэн Энэтхэгээс болон ОХУ-аар дамжин Алтанбулагийн хилээр орж ирэх иргэдээ эрэмбэлэн ялгаж, зарим сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д авчрах зэргээр нарийн зохион байгуулахаар бэлдсэн.

Хойд хилээр орж ирэх иргэдээ Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэг, нэгээр нь байрлуулахаар төлөвлөсөн.

Эмчилгээнд зориулагдсан эм, тариа ч хангалттай бэлтгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн хувийн хамгаалах хэрэгслийн хангалт сайн байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2905826272838080/?v=2905826272838080
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.