Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Эцэг, эх нь Монгол Улсын иргэн ч хүүхэд нь гадаадын харьяалалтай бол 100,000 төгрөгийн тэтгэмжид хамаарахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны аравдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан билээ.

Харин "Монгол эцэг, эхтэй ч гадаадын улс оронд төрж, гадаад иргэншилтэй болсон монголдоо сурч, амьдарч байгаа хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа" мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодрууллаа.

ХХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр "Хүүхдийн мөнгө олгох шийдвэр нь өөрөө Монгол Улсын харьяалалтай хүүхдүүд буюу Монгол Улсын иргэдэд л хамааралтай.

Засгийн газраас цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд буюу монгол иргэншилтэй хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хүүхэд нь өөрөө Монгол Улсын харьяалалтай биш бол энэ шийдвэрт хамаарахгүй" гэв.

2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27,000 хүүхдээс 12,000 нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг аж.