Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн түүхийн музейн уулзварт өөрчлөлт орлоо

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Байгалийн түүхийн музейн урд талын замын уулзварт өөрчлөлт оржээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварыг урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Иймд жолооч нарыг МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ын гудамжаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.