Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд бие даан нэр дэвшигчийг айл, өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй байхыг зөвлөжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид энэ долоо хоногт тодорч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үед нэр дэвшүүлэх болон Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаанд баримтлах зөвлөмжийг УОК-оос хүргүүлсэн байна. 

Уг зөвлөмжид:

  • Нам, эвслийн хурлыг цахимаар болон олон танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах
  • Хуралд оролцогчид амны хаалт зүүсэн байх
  • Биеийн халууныг хэмжих
  • Хурлын танхимд гар ариутгагч байрлуулах, 30 минут тутамд цэвэр агаар оруулах, компьютер, утас зэргийг 2 цаг тутамд арчиж цэвэрлэх зэрэг 10 гаруй зааврыг дурджээ.
 
 
 

 

МАН болон АН энэ сарын 16-нд буюу Бямба гарагт нэр дэвшигчдээ тодруулах юм.

Харин нэр дэвшигчийн бичиг баримтыг Сонгуулийн Ерөнхий Хороо тавдугаар сарын 17-ноос эхлэн тавдугаар сарын 21-ний 00:00 цаг хүртэл хүлээн авах товтой.