Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид энэ сарын 16-нд тодорно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын Үүндсэн бодлогын хорооны ээлжит XV хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарчээ.

Тус хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.

Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм.