Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс агаарын хилээ нээгээгүй бол Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг хийгдэхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БНСУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани ирэх сараас олон улсын нислэгээ өргөжүүлж, 32 чиглэлд 146 нислэг хийхээр болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.

Сэргээгдэх чиглэлийн нислэгт Улаанбаатарын чиглэл багтсан байгаа юм.

Харин манай улсын тухайд, тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан бөгөөд тухайн хугацаанд аль ч улс руу зорчигч тээвэрлэлт хийх боломжгүй байгаа билээ.

Иймд ирэх сараас Инчеон-Улаанбаатарын нислэг хэвийн хийгдэх эсэхийг холбогдох албаныхнаас тодрууллаа.

"Одоогоор ямар нэг шийдвэр хэлэхэд эрт байна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэхдээ "Одоогоор ямар нэг шийдвэр хэлэхэд эрт байна. Учир нь хил нээхтэй холбоотой асуудал нь Засгийн газрын тогтоолоор шийдэгдэнэ.

Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор манай улс хилээ нээх эсэх нь эхлээд Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтүүд дээр үндэслэн УОК, Засгийн газраар хэлэлцэгдэж, Засгийн газрын тогтоолоор эцсийн шийдвэр гарна.

Мөн ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгууль болох учраас хүмүүсийн хөл хөдөлгөөнтэй холбоотой эрсдлийг тооцоолно" хэмээв.

"Коrean air нислэгээ эхлүүлэх эсэхээ шийдээгүй байгаа"

Харин Коrean air компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар "Одоогоор хил хаалттай байгаа тул нислэгээ эхлүүлэх эсэхийг хараахан шийдээгүй байгаа" гэсэн юм.

"Олон улсын нислэгийн хуваарь хагас жилийн өмнө батлагдсан байдаг"

Түүнээс гадна, ИНЕГ-ын албаны хүний тайлбарласнаар "Олон улсын нислэг үйлдэх авиа компаниуд нислэгийнхээ хуваарийг дор хаяж хагас жилийн өмнө батлуулсан байдаг" гэв.

Энэ нь нэгэнт нислэгийн хуваарь батлагдсан учраас хилээ нээлттэй байгаа улс, орнууд руу дахин хүсэлт гаргахгүйгээр хуваарийн дагуу шууд нислэг үйлдэх эрхтэй гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, хэрвээ манай улс агаарын хилээ нээсэн тохиолдолд зарлагдсан хуваарийнхаа дагуу Korean air авиа компани манай улс руу нислэг хийх нь чөлөөтэй болохоос гадна манай талаас ч БНСУ-руу нислэг үйлдэх боломжтой болох юм байна.

Коrean air компанийн ирэх сард сэргээхээр төлөвлөж буй чиглэлийн нислэг: