Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр 179 иргэн эх орондоо ирлээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. 

Уг нислэгээр 179 иргэн эх орондоо ирж байна. Тодруулбал, 

  • өндөр настан, асран хамгаалагчтай 7,
  • эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44,
  • жирэмсэн, асран хамгаалагчтай 7,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 43,
  • оюутан, сурагч 35,
  • ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн

Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Одоогоор зорчигчдоос асуумж, тандалт судалгаа авч байна.

Мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд дамжуулалтаар хүргэлээ.

ШУУД ҮЗЭХ: 
https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/576957656577616/