Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд “юмыг яаж мэдэхэв” гээд Оросын сансрын хөлөгт нэг суудал захиалжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Америкчууд энэ сарын 27-ны өдөр бараг 10 жилийн дараа анх удаа өөрийн газар нутаг дээрээс SpaceX компанийн Falcon 9 пуужингаар сансарт нисэх гэж байгаа билээ.

Энэ аялалаар NASA-гийн сансрын нисгэгч Даг Харли, Боб Бэнкен нар Crew Dragon хөлөгтэйгээ Олон Улсын Сансрын Станцад залгагдаж, нэгээс дөрвөн сарын хугацаанд ажиллах юм.

Ингэж чадвал АНУ цаашид сансарт хүн илгээхдээ Оросын Союз хөлгийг ашиглахаа болино. Гэтэл ОХУ-ын Роскосмос агентлаг нэг америк сансрын нисгэгчийг ирэх намар Союз хөлгөөр тойрог замд хүргэх гэрээг NASA-тай байгуулснаа Мягмар гарагт зарлажээ.

Союз хөлгийн нэг суудлыг $90 саяар захиалсан байна. Үүнд сансарт нисэх зардал, нислэгийн өмнөх бэлтгэл, газардсаны дараах үйлчилгээний зардал бүгд багтсан ажээ.

Саяхан NASA-гийн хөтөлбөрийн менежэр Кирк Ширмэн хэвлэлийн хурлын үеэр SpaceX-ийн төслийн явцаас хамаарч, Оросын хөлөгт суудал нэмж захиалах эсэхийг шийднэ гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today