Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч үйл ажиллагаа явуулж байсан 18 ААН-д зөрчлийн хэрэг үүсгэсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө.

Тодруулбал, "Экологийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн нөхцөлд хуульд заасан хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 24-ны өдрийн хооронд Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран “Түгээмэл 2020” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, ажиллаж байгаа юм.  

Иймд уг арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллаагаа явуулж байсан нийт 32 ААНБ-ыг шалгажээ. 

Гэтэл холбогдох хуульд нийтлэг үүргийг биелүүлээгүй, 2020 оны менежментийн төлөвлөгөө, 2019 оны үйл ажиллагааны тайлан батлуулаагүй, 2019 оны нөөц ашигласны төлбөр төлсөн баримтгүй, газар ашиглах гэрээ дүгнэлтгүй, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан 18 ААН, байгууллагын үйл ажиллагааг зогсоон зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг нээн, шалгаж байна" хэмээн Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Ариунзаяа хэллээ.