Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хямралын үед бизнесээ тэлэх, хөрөнгө оруулалт татах боломж

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг
Дэлхийн шилдэг 30 гаруй бизнес лидерүүд, хөрөнгө оруулагчид, илтгэгчид болон 2,000 гаруй олон улсын захиралуудыг хамруулсан энэхүү цахим чуулган эхлэхэд хэдхэн хоног үлдлээ.

Мэдээлэл технологийн дэвшил хүчээ аван, хурдтайгаар хөгжсөн сүүлийн арван жилд бизнесийн байгууллагуудыг энэ шинэ эринд хэрхэн дасан зохицож, өөрчлөгдөн хувьсаж, өргөжин тэлж буйг тодорхойлсон өсөлтийн менежментийн систем давхар бий болон хөгжиж иржээ.  Өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсад зохион байгуулагдах болсон Growth Summit үйл ажиллагааны зорилго нь бизнес эрхлэгчдэд тэр мэдлэг, арга барилаас хуваалцаж хамтдаа өсөн дэвжих боломжийг санал болгоход чиглэдэг. Улс төр, эдийн засгийн тухай яригдсаар байдаг хэвшмэл, ерөнхий зүйлсээс илүүтэй олон улсын жишиг менежментийн арга барил, бодит жишээнүүдийг  хуваалцахад төвлөрдөг уг чуулган энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй аюулт тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан “Beyond Covid-19: Virtual Growth Summit” нэртэйгээр, виртуал хэлбэрээр энэ сард зохион байгуулагдах гэж байна.

Чуулганы үндсэн хөтөлбөр нийт дөрвөн өдөр үргэлжлэхээс эхний гурван өдөр гаднын илтгэгчид илтгэлээ тавьж, нэтворкинг үүсгэх бол, сүүлийн нэг өдөр Монголын илтгэгчид илтгэл тавихаар төлөвлөгджээ. Зохион байгуулалтын багийнхны зүгээс зөвхөн дөрвөн өдөр хангалтгүй санагдсан тул цахим чуулган эхлэхээс өмнө Whova аппликейшн дээр чуулганаа нээлттэй зарлаж, түрүүлж бүртгүүлсэн оролцогчдодоо урьдчилсан арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгох аж.

“Beyond COVID19" Virtual Growth Summit гэж юу вэ?

Байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, манлайлагчид, бүх салбарын удирдлагуудыг нэгэн дор цуглуулж чаддаг олон улсын хэмжээний уг чуулган өнгөрсөн жилээс эхлэн манай улсад зохион байгуулагдах болсон билээ. Зохион байгуулагдсан эхний жилдээ л 600-700 салбарын манлайлагчид, удирдах ажилтнуудыг цуглуулж, бизнесээ өргөжүүлэх, дараагийн түвшинд гаргах тухай гаднын улс орнуудын туршлага, чиг хандлагын тухай мэдлэг, мэдлэгийг түгээж чадсан уг чуулган энэ жил үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор "Beyond COVID-19" Virtual Growth Summit нэртэйгээр, виртуал орчинд явагдах юм.

Илтгэгчид:
  • Алвин Грайлин, “HTC” компанийн Хятадын зах зээлийг хариуцсан ерөнхийлөгч; Vice Chairman, Industry of Virtual Reality Alliance; President, Virtual Reality Venture Capital Alliance
  • Фрэд Моуад, "Synergia One Group of Companies"-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
  • Лаура Кох, “B Women” Хамтын ажиллагаа хариуцсан захирал 
  • Марк Мөзиз, Өмнөх бизнесээ $100 гаруй сая доллараар зарсан бөгөөд одоо дэлхийн томоохон байгууллагуудын захирлуудад коучинг хийдэг “CEO Coaching International” компанийн үүсгэн байгуулагч
  • Доуг Мелингер, “Clarion Partners” хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал; өмнө нь АНУ-н Энтрепренер хөтөлбөрийн ТУЗ-н дарга болон “Kauffman Center for Entrepreneurial Leadership”-н ТУЗ-н гишүүн зэрэг нэр хүндтэй алба хашиж байсан
  • Барт Хоулахан, “B Corp” компанийн үүсгэн байгуулагч
  • Дийн Линдэл, “International Deal Gateway” компанийн үүсгэн байгуулагч
  • Кристо Попов, “Fast Track Europe” компанийн үүсгэн байгуулагч
  • Жейсон Инглиш, 6 улсад 4,000 гаруй ажилтантай Өмнөд Африкийн “CG Tech” хэмээх мэдээллийн технологийн компанийн үүсгэн байгуулагч
  • Сэнгээгийн Энх-Амгалан, Петровис ойл ХХК-ийн Ерөнхий захирал
Авах үр өгөөж:

Дэлхийн жишиг менежментийн арга барил болон бодит жишээнүүдээс суралцана. Ижил сорилт/боломжтой нүүр тулсан удирдлагуудтай үр өгөөжтэй цахим нетворкинг хийж мэдлэг туршлагаа хуваалцах, цаашдаа ч холбоотой байж хамтдаа мэдлэг туршлагаа хуваалцах, хамтдаа өсөж дэвших боломж олдоно.

Энэхүү цахим чуулганы онцлог давуу талууд:
  • Төөрч цаг алдахгүй - энгийн чуулгантай харьцуулах юм бол хэдэн мянган хүн дунд будилж төөрөхгүй, хэрэгтэй хүнтэйгээ шууд холбоо тогтоон харьцах боломжтой.
  • Илүү дотно харилцаа үүсгэх боломжтой - чуулганы мобайл апп ашиглан бусад хүмүүсийг байгууллагын нэрээр, төрсөн аймаг, хотоор, ажилладаг байгууллага, албан тушаал, салбар, болон сонирхол/хоббигоор нь хайн харилцах боломж нээгдэнэ. Ялангуяа сонирхол нэгтэй захирлуудтай холбогдсоноор өмнө нь таних хүмүүстэйгээ хүртэл илүү дотно харилцаа үүсгэх боломжтой.
  • Хөрөнгө оруулалт татах боломж - та цахим үзэсгэлэнгийн хуудас компанидаа нээж өөрийн pitchbook-ээ оруулснаар хэдэн зуун хөрөнгө оруулагч нарт өөрийн компанидаа хөрөнгө оруулалт татах үүд хаалгыг нээж өгнө.
  • Орлогоо нэмэгдүүлэх цоо шинэ боломж - цахим үзэсгэлэнд оролцож бусад оролцогчиддоо шинэлэг, хэрэгтэй саналыг санал болгосноор сонирхох бүх хүмүүсийн холбогдох мэдээллийг цуглуулж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой.
  • Зардал багатай - хамгийн сайхан нэг зүйл бол нэмэлт хэвлэл, материал, хүмүүс зогсоох гээд нэмэлт өгөөж багатай зардлыг гаргах шаардлагагүй.
  • "Шинэ одоо"-гоос хоцрохгүй - COVID-19 бүх бизнесүүдийг цахимжихийг улам түргэсгэж байна.  Та энэ шинэ ертөнцөөс бүү хоцроорой.
Хэнд зориулагдсан:

Байгууллагын үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, хөрөнгө оруулагчид, манлайлагчид, бүх салбарын удирдлагууд

Хураангуй:

Хэзээ: 2020 оны 5-р сарын 19-22

Хаана: Цахим ертөнцөд (Бүртгүүлсний дараа линк болон дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцана)

Хураамж: нэг хүний 200,000₮, 5 хүн 800,000₮, 25 хүн 3,000,000₮; Тасалбарыг Shoppy.mn-ээр орж захиална уу https://shoppy.mn/products/growth-summit2020

(Хураамжид чуулганд оролцох бүрэн эрх, цахим нетворкинг хийх бүрэн эрх, бүх илтгэлийг дахин үзэх 3 сарын эрх, спонсор ба түншүүдийн онцгой бэлэг урамшуулал зэрэг багтана).

Энэхүү арга хэмжээний давуу талыг бүрэн ашиглах, багийн хувьд нэгэн ойлголттой байх мөн түүнчлэн сурсан зүйлээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд удирдлагын багаараа арга хэмжээнд оролцохыг бид зөвлөж байна.

2020 онд таны байгууллага энэхүү хүнд цаг үеийг амжилттай даван туулж, эдийн засаг буцаад сэргэхэд өсөлтөд бэлэн байх ивээлийг өргөн дэвшүүлье!

Та дэлгэрэнгүй мэдээлэлийг манай вэб хуудаснаас авна уу https://growthsummit.global

 

"Growth Summit Global" хамт олон

growth@togtokh.com

+976 9020 0108

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.