Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: ОХУ-аас ирж байгаа оюутнуудыг онцгой анхаарч ажиллана

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү зарлалаа. 

Тэрбээр "Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. 

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.

Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй. 

Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана" гэв.

https://www.facebook.com/iKonNews/videos/531501447737737/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.