Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд 945 хүн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.13/

https://www.facebook.com/iKonNews/videos/531501447737737/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд тус өвчнөөр 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас баржээ.

Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

БНХАУ-ын Ухань хотод 45 хоногийн дараа долоон тохиолдол голомтлон бүртгэгдсэн. Тиймээс Ухань хотын захиргаанаас 11 сая хүнээ коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болсон байна.

АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн холбогдож, зөвлөгөө зөвлөмж авсан

Манай улсын хувьд, гаднаас зөөвөрлөгдсөн 42 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 15 нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа.

Өчигдөр 35 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд нийт 945 хүн байна.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдэн эмнэлгийн 10 эмч ажиллаж, 3,537 зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийсэн байна. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.

ЗӨСҮТ-ээс Гуанжоу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1,000 гаруй ачаа тээшийг ариутган халдваргүйжүүлсэн байна.

24 цагийн 119 утсанд өчигдөр нийт 224 дуудлага ирсэн. Шуурхай 119 аппликэйшнээр 40 дуудлага ирсэн.

Үүнд, АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн холбогдож, зөвлөгөө зөвлөмж авсан.

Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Мөн иргэдээс хүүхдүүд амны хаалгүй гадуур явж, ундаа, зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгаа талаар сэрэмжлүүлэн мэдээлжээ.

Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд, ямар нэг хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэй учир ам дамжуулан хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.