Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банкны МПМ салбар шинээр нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Богд банк нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэх боломжийг хангах зорилгоор дахин нэг салбар шинээр нээж байна.

Богд банкны отгон салбар болох MПМ салбар нь Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах МПМ Комплекс -ийн 1 давхарт байрлах бөгөөд харилцагчийн үйлчилгээ, тав тухтай орчныг бүрдүүлснээрээ онцлогтой юм.

Улаанбаатар хотын төв хэсэгт байрших МПМ салбар нь харилцагч бүрд хүрч үйлчлэх зорилт тавин харилцагчийн үйлчилгээг өндөрт өргөж, харилцагч бүрийн хувийн орон зайг бий болгосон тав тухтай, эрсдэлгүй орчинд, оочир дараалалгүй үйлчлүүлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг ханган ажиллаж байна.

Шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 2020 оны 06 сарын 30 -ны өдрийг дуустал дотоодын төгрөгийн картаа үнэ төлбөргүй захиалах боломжтойг дуулгахад таатай байна.

Түүнчлэн Банкны зүгээс энэ ондоо Улаанбаатар хот болон хүн ам олноор суурьшсан аймаг, дүүргийн иргэддээ банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг таатай нөхцлөөр хүргэх боломжийг бүрдүүлсэн салбар, нэгжийн тоог нэлээдгүй нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний зэрэгцээ цахим системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа чанарыг улам сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд харилцагчиддаа шинэчлэгдсэн BOGD MOBILE АПП-аа ашиглан 2020 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал бүх онлайн гүйлгээгээ ШИМТГЭЛГҮЙ хийх боломжийг хүргэж байна.

Богд банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч нартаа баярлалаа.

Богд банк итгэл түгээнэ

 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.