Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: IV сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +33, Увс аймгийн Зүүнговь суманд -28 хэмд хүрэв

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын үнэмлэхүй их температур 2020 оны дөрөвдүгээр сард Дорноговь аймгийн Хөвсгөл суманд +33.0 хэм, үнэмлэхүй бага температур Увс аймгийн Зүүнговь суманд -28.0 хэмд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 оны эхний  дөрвөн сард 1,762 болж, өмнөх оны мөн үеэс 312  буюу 15 хувиар буурчээ. Объектын түймэр 1,381 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 436 буюу 24 хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард мал, амьтны халдварт галзуу өвчний 51, боом өвчний 2 тохиолдол, шинэ төрлийн коронавируст (Covid-19) халдварын 38 тохиолдол тус тус бүртгэгджээ.