2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
21°
|
11°
10:00
S32
15°
11:00
S32
17°
12:00
S32
18°
13:00
S32
18°
14:00
S30
19°
15:00
S30
20°
16:00
S30
20°
17:00
S30
20°
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S30
15°
21:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусын барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хаслаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.

Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг  зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал

  • БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах,
  • “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1,584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах,
  • Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах  саналыг тус тус дэмжлээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x