Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петербургийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гал гарснаас таван өвчтөн нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө ОХУ-ын Санкт Петербург хотын Гэгээн Георгийн эмнэлэгт гал гарснаас таван өвчтөн нас барсан байна.

Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан бөгөөд нас барсан өвчтөнүүд нь бүгд амьсгалын аппарат залгуулсан байжээ.

Эмнэлгийн нийт 10 метр квадрат талбай шатсаныг бүрэн унтраасан тухай ОХУ-ын онцгой байдлын яам өнөөдөр мэдээлсэн байна.

Түймрийн үеэр эмнэлгээс нийт 150 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Амьсгалын аппаратуудын нэгний цахилгаанд богино холболт үүссэнээс гал гарсан гэж дүгнэсэн байна. Гуравдугаар сарын дундуур Гэгээн Георгийн эмнэлгийг Covid-19 өвчөнүүдийг эмчлэх зориулалтаар тоноглож байжээ.

 

Эх сурвалж: ТАСС