2020/08/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
14°
04:00
S31
10°
05:00
S31
10°
06:00
S32
10°
07:00
S32
10°
08:00
S32
11°
09:00
S32
12°
10:00
S32
14°
11:00
S32
15°
12:00
S32
16°
13:00
S32
17°
14:00
S32
19°
15:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

ikon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгохыг дэмжлээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа.

Нэгдүгээрт, музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх авто машингүй гудамж болгох,

Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих  саналыг оруулсан. 

Уг асуудлыг  Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах  мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x